Шууд Chart

С.Оюун: Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг учраас энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэдэг...

2013-10-02 14:06:45

С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр 11:00 цагт  цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолд ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, талийгаачийн дүү БОНХ-ийн сайд С.Оюун болон С.Зориг агсны журмын нөхөд, төрөл төрөгсөд нь оролцлоо. Мөн энэ үер нийгэм цаг үеийг шүүмжилдэг сюрреалист зургийн үзэсгэлэнг чөлөөт уран бүтээлч Б.Лхамжав дэлгэн үзүүллээ. Цэцэг өргөхөөр ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

 
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун
 
-Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөгучраасэнэ хэргийг илэрнэ гэдэгт итгэдэг. Тиймээс энэ хэрэг дээр ажиллаж байгаа албаны хүмүүс мөрдөн байцаалтад саад учруулахгүй зарим нэгэн мэдээллийг ард түмэнд хэлэх цаг нь ирсэн гэж бодож байна.
 
Иргэн Ц.Энхтөр
 
-Би энд жил болгон ирдэг. Хэрэг үйлдэгдснээс хойш 15 жил болчихлоо, хүн болгон л үүнийг улс төрийн хэрэг гэж боддог шүү дээ. Цаг үе сайхан болж байна, дахиад ийм хэрэг гарахгүй байх гэдэгт итгэдэг. Би энэ С.Зориг гэдэг хүнийг маш зоригтой, шударга монголын улс төрд хэрэгтэй хүн байсан л гэж бодож явдаг даа.
 
Чөлөөт уран бүтээлч, яруу найрагч, зураач Б. Лхамжав
-Миний үзэл бодол улс төржөөгүй. Харин зургийн энэ төрлийг ашиглан уран бүтээлээрээ бодит байдлыг илэрхийлж байгаа юм. Зарим уран бүтээлчид улс төрчидөөс айдаг. Би бол айхгүй, Шувуун фабриктаа зурагаа зураад л амьдарч байна. Надад аль нэгэн намын үзэл бодол байхгүй. Зарим хүн намайг зургаа ав, боль хураана гэж байна. За яахав хураавал хурааг л дээ. Энэ бол зүгээр л үзэл бодол шүү дээ.
 
Нийтлэлч, сэтгүүлч Ш.Батбаяр
-Би бол энд жил бүхэн ирдэг.  Харин олон хүн цугласан үед ирдэггүй юм. Шоу хийж байгаа юм шиг харагдана гэж боддог. Надад энэ талаар баримт зөндөө бий ч сүүлдээ хайхрахаа болихоор нь орхисон. Хүмүүс намайг хамгаалалтанд бай гэх юм. надад юуных нь тийм юм байхав дээ. Сэтгүүлч байхдаа энэ хэргийн талаар бичдэг байлаа. Сүүлийн хэдэн жил бичсэнгүй ээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

С.Оюун: Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг учраас энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэдэг...   
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй