Шууд Chart

Татварын байцаагч эмэгтэйн шүүх хурал хойшиллоо

2013-10-02 14:29:29

БГД-ийн шүүхэд өнөөдөр хэлэлцэгдэх байсан ЧД-ийн татварын байцаагч асан Ц.Туяад холбогдох онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн хэргийн шүүх хурал хойшиллоо.  Учир нь Ц.Туяагийн өмгөөлөгч нь өнөөдөр хагалгаанд орж, шүүх хуралд оролцох боломжгүй болсон аж. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг ес хоногоор хойшлуулан энэ сарын 11-ний 10.00 цагт хийхээр боллоо. Хэргийг сануулбал, БГД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гадны нөлөөтэй амиа алдсан эмэгтэйн цогцос олдож улмаар энэ аймшигт хэргийг Ц.Туяа  үйлдсэн болох нь тогтоогдсон юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Татварын байцаагч эмэгтэйн шүүх хурал хойшиллоо  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй