
“МУИС-ийн оюутнуудын гараар бүтэх хиймэл дагуул” 2017 онд Японы сансрын агентлагаар (JAXA) дамжуулан Олон Улсын Сансрын Станцаас (ISS) хөөрөх аж.
Тус хиймэл дагуул 400 км өндрөөс 100 метр нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, 400 км-ийн өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах зорилготой хөөрч байгаа юм.
Япон улсын Кюүшү Технологийн Институттай хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний талаарх дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.
“МУИС-ийн оюутнуудын гараар бүтэх хиймэл дагуул” 2017 онд хөөрнө | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.