Шууд Chart

Жирэмсэн эхийн хэрэглэдэг амин дэмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаажээ

2016-04-04 11:15:14

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор өнгөрсөн сарын 25-нд  Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүдийг багтаажээ.

Үүнд Эливет, Пренетал, Пананги, Mineralis эм болон зарим витамин багтсан байна. Ингэснээр эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалагддаг Эливет, 70 мянган төгрөгөөр худалдаалагддаг Пренеталыг хөнгөлөлттэй үнээр буюу 25 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болжээ. 12 мянган төгрөгөөр худалдаалагддаг Панангийнийг 7000 төгрөгөөр, Mineralis 4000-9000 төгрөгийн хооронд авах боломж бүрдэж байгаа юм.

Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, халдварын эсрэг бэлдмэл, вирусын эсрэг бэлдмэл зэрэг төрөлд нийт 404 төрлийн эм бэлдмэлийг багтаажээ.

Эмийн жагсаалтыг эндээс харж болно.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Жирэмсэн эхийн хэрэглэдэг амин дэмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаажээ  
Үзсэн: 3051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй