"Хамуг Монголын Хөдөлмөрийн нам"-ын дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж намын даргаар Цэнд овогтой Шинэбаяр сонгосныг бүртгэв. "Хамуг Монголын Хөдөлмөрийн нам"-ын дүрэмд зааснаар Ц.Шинэбаяр нь намын Их хурал хүртэл намын даргын үүргийг гүйцэтгэх юм байна.
Ц.Шинэбаярыг "Хамуг Монголын Хөдөлмөрийн нам"-ын даргаар бүртгэв | ||
Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.