![](/uploads/201310/news/thumb/87227b6321af19aad91b08670b15f7d4_x3.jpg)
Иранд нэгэн жигтэй хууль баталжээ. Уг хуулиар эрчүүдийг өргөж авсан охинтойгоо гэрлэхийг зөвшөөрсөн бөгөөд хамгийн гол нь өргөмөл охиноо 13 настай байхад нь гэрлэ гэж заажээ. Харин хүний эрхийн төлөө идэвхтнүүд уг хуулийг түгшүүр дүүрэн хүлээж авлаа. Тэдний үзэж буйгаар хуулийг баталсан парламентын гишүүд болон хууль тогтоогчид өргөмөл охинтойгоо гэрлэх сонирхлынхоо үүднээс ийнхүү шийдлээ гэж шүүмжилж байна. Иран улсын лалын хуулийн дагуу 13 нас хүрээгүй охид хадамд гардаг. Харин шинэ хуулиар охидыг 13 нас хүрсэн тохиолдолд гэрлүүлэхээр болжээ. Ингэхдээ эцэг эхийн болон хууль хяналтынхны зөвшөөрлийг авах болж байна. Харин хөвгүүдийн хувьд эцэг эхийнхээ зөвшөөрлөөр 15 нас хүрч байж эхнэр авахаар болжээ.
Өргөмөл охинтойгоо гэрлэхийг зөвшөөрлөө | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.