
Баруун гурван аймгийг найдвартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, Ховд голын “Тавалтайн хавцал” хэмээх газарт баригдах Усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр анхны өрөмдлөгөө хийхээр боллоо.
Нийтдээ 92.8 МВт-ын хүчин чадалтай энэ УЦС-ыг Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компанийн 248 сая ам.долларын хөрөнгөөр барьж байгуулах юм. Тус компани нь энэ УЦС-ын ТЭЗҮ-г өөрийн хөрөнгөөр боловсруулж, улмаар барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр авсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шийдвэрээр Концессын тухай хуулийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.
Дашрамд дурдахад, “ZTM” компани нь Монгол Улсын эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг өөрийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.
Баян-Өлгий аймагт Усан цахилгаан станц барих ажил эхэллээ | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.