Шууд Chart

Гурван сарын хугацаанд нийслэлд дээрмийн 112 хэрэг бүртгэгджээ

2016-04-05 16:05:01

2016 оны эхний гурван сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд дээрмийн 112 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 2.3 хувийг эзэлж байна. Нийт гарсан дээрмийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулбал 32 нэгжээр буюу 22.2 хувиар буурч, илрүүлэлт 56.6 хувь буюу 9.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотод 2016 оны I улиралд 4909 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 3.4 хувь буурч, улсын хэмжээнд бүртгэгдсэн хэргийн 68.1 хувь нь Улаанбаатарт үйлдэгджээ. Нийт хэргийн 37.8 хувь нь хулгайн гэмт хэрэг байжээ.

Дээрэмдэх гэмт хэрэг 2016 оны I улирлын байдлаар 22.2 буурч, илрүүлэлт 9.8 хувь өссөн. Түүнчлэн галт зэвсэг хэрэглэсэн дээрэмчин банк, ломбард руу довтолсон гэх хэргүүдийг Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.


Гурван сарын хугацаанд нийслэлд дээрмийн 112 хэрэг бүртгэгджээ  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй