Шууд Chart

“Капитал банк”-наас 14 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлээгүй байна

2016-04-05 16:32:31

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав сүүлийн үед үйлдэгдсэн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед үйлдэгдэж буюу анхаарал татсан зарим хэргээс дурдвал:

1.Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “5-н шарын “ВSB”-тэй байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хар үүргэвч үүрсэн хоёр амтай тайрсан буутай 170-175 см өндөр, туранхай биетэй үл таних хоёр залуу нэг удаа хий буудан сейфэнд байсан 423 сая төгрөг дээрэмдсэн хэргийг,

2.Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны ломбардыг 2016 оны гуравдугаар сарын 5-ны өдөр масктай хоёр эрэгтэй хүн дайран орж тус ломбардыг ажиллуулдаг иргэн Н-г буугаар хий буудаж айлган сүрдүүлж 800 мянган төгрөг дээрэмдсэн хэргийг иргэн А, А нар бүлэглэн үйлдсэн

3.Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “97-р сургуулийн хажуугийн “Төрийн банк”-д 2016 оны гуравдугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р багт суух иргэн Г бусадтай бүлэглэн тайрсан “Тоз-8” буугаар айлган сүрдүүлж хоёр сая төгрөг дээрэмдсэн хэрэг,

4.Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “75-р сургуулийн баруун талд байрлах ломбардны ажилтан иргэн Ц-г ганцаараа байхад нь 20-25 орчим насны эрэгтэй хүн гар болон хүзүүн тус газар нь 4 удаа хутгалж “I Pнone-4” гар утас нэгийг дээрэмдэж зугтаасан хэргийг иргэн Ц үйлдсэн болохыг,

5.Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 17-р байрны 18 тоотод оршин суух Бүгэд найрамдах Энэтхэг улсын иргэнийг 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад үл таних 165-170см орчим өндөр, 25-30 орчим насны 3-н эрэгтэй дайрч орж ирээд нүүр лүү нь цохиж, ам болон гарыг нь скочдож 00-н өрөөнд нь оруулаад, шинэ цагийн цутгамал гуулин “Замбаалаа” бурхан 2ш”, “Бурхан багш 1ш”, “Дамдин бурхан 1ш”, “Ногоон Дарь-Эх бурхан 1ш”, “Манзушир бурхан 1ш”, дунд гарын мөнгөн аяга 2ш, “Sony” гар видео камер, “HP” гэрэл зургийн аппарат, хар өнгийн 500GB, 1TB багтаамжтай хард диск 2ш, 300.000-400.000 орчим төгрөг, саарал өнгийн “I Phone 6S” гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн хэргийг иргэн Б бусадтай бүлэглэн үйлдсэн,

6.Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 9-р байранд байрлах “Капитал банк”-нд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 175-180см орчим өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй орж хутга тулган айлган сүрдүүлж 14 сая төгрөг дээрэмдэн авч зугтаасан хэрэг үйлдэгдэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна.


“Капитал банк”-наас 14 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлээгүй байна  
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй