Мануулын биеийн урт 50-62 см, сүүлний урт 23-31 см, чихний урт 4-6 см байдаг. Биеийн жин 2.5-4.5 кг. Зүс саарал ухаагаас шаравтар бидэр, толботой. Сүүл богино, хар бараан гархи маягийн хөндлөн судалтай.
Ороо нийллэг хавар хоёрдугаар сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 65-67 хоног. Эм мануул 3-6 ногоолой /манжуухай/ төрүүлнэ. Байгальд 10 хүртэл жил насална.
Мануул ойт хээр бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар тохиолдоно.
Мануулын бяцхан манжуухай | ||
Үзсэн: 3562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.