Серби улсын Цагдаагийн газраас авлигын хэрэгт холбогдуулан 46 хүнийг баривчилсны дотор хээл хахууль авсан, мөнгө угаасан хэрэгт холбогдсон 15 нь цагдаагийн албан хаагч байжээ. Мөн орон нутгийн шүүхийн шүүгч, төрийн тэтгэврийн сан хариуцсан албан тушаалтан, хотын даргаар ажиллаж байсан зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд мөн баривчлагдсан байна.
Эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгахад урьдчилсан байдлаар улсын болон орон нутгийн төсөвт ойролцоогоор 7 сая еврогийн хохирол учруулсан гэж Дотоод хэргийн сайд Небожа Стефанович мэдэгджээ.
Төрийн албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбогдуулан ингэж олноор нь баривчилж байгаа хоёр дахь том ажиллагаа бөгөөд өмнө нь өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан улс төрийн өндөр албан тушаалтан болох 86 хүнийг баривчилжээ. Мөн өнгөрсөн оны зургаадугаар сард 30 гаруй цагдаагийн албан хаагч, гаалийн ажилтнуудыг авлигын хэрэгт холбогдуулан шалгасан байна.
Серби улс нь Европын холбоонд нэгдэхийн тулд 1990 оны Холбооны Югослав улсын задралын дайны үеэр бий болсон авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимтэй эхлүүлж, авлигын эсрэг тууштай хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард тус улс Европын холбоонд нэгдэх хэлэлцээрийг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: uk.reuters.com
Авлигын хэрэгт холбогдогсдын 15 нь цагдаагийн албан хаагч байжээ | ||
Үзсэн: 3000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.