Шууд Chart

Зарим сайдыг гаднаас томилдог байх хуулийн төслийг дэмжив

2016-04-07 09:28:37

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болохоор, харин  бусад сайдыг гаднаас томилохоор заасан юм. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв хуулийг баталбал 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөх юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Цог, Су.Батболд нар Ерөнхийлөгчийн зөвлөхөөс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Баярцогт, М.Батчимэг, Л.Цог, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь хуулийн төслийн зорилтыг дэмжиж байгаа. Гэхдээ чиг үүргийн гэсэн цөөн хэдэн сайдаар хязгаарласан тоон засал хийх биш Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллуулах, Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хэмжээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаа алсын бодлого чиглэлтэйгээ уялдуулан томоор харж оруулж ирдэг байх боломж олгох үүднээс УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэх гишүүдийн хязгаарыг Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй байх квот тогтоох замаар шийдвэрлэх нь илүү оновчтойг хэлж байлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Зарим сайдыг гаднаас томилдог байх хуулийн төслийг дэмжив  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
89.217.200.xxx [89.217.200.xxx] 2016-04-08 02:25
Zovoo tegeh heregtei,,
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2016-04-07 10:25
засагын газарыг намын хараат байдлаас гаргах хэрэгтэй ёрөнхий сайдыг нам биш иргэдийн байгуулаг иргэд нэрлэн нэрэлсэн хүн шуул томлогдог байх

Бидэнтэй нэгдээрэй