Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-04-07 10:10:17

Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Холын хөгжил хаяанд ирлээ”, “”Том” ба “Жижиг” Энхболдууд”, “Сонгуулийг 16.4 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар тооцжээ”, “Өнгөрсөн намар ашиглалтад орсон Гачуурт чиглэлийн зам хагарч эхэлжээ”, “Тэжээвэр нь илүү аюултай” зэрэг сурвалжлага, нийтлэл зэргийг онцолсон байна.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “МАХН-ыг сонгуульд оролцуулахгүйн тулд байрыг нь онилсон уу?”, “Д.Дагвадоржийн данс руу 10 сая доллар шилжүүлсэн” зэрэг сурвалжлага, нийтлэл болон Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын “Чингис хот зүүн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээр хөгжиж байна”, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарын “Зуслангийн 26 байршилд 18216 нэгж газрыг өмчлүүлнэ” зэрэг ярилцлагыг унших боломжтой.

"Үндэсний шуудан" сониноос “Зуслангийн газраа өмчлөх хүсэлтийг маргааш цахимаар авч эхэлнэ”, “Женко ялж, Зи ялагдаж байна”, “Ч.Сайханбилэг эвийн цавуу болох уу” “П.Ганхуяг: Хөгжил, хөрөнгө оруулалт гэхээсээ илүү хүн хүнээ хайрлах сэтгэлгээг хөргөхгүй байх нь чухал”, “Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тугаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй” зэрэг ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг уншаарай.

"Засгийн газрын мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Нефть тойрсон хүсэл, хясал”, “Автын ослын арын эрсдэл”, “Дахиад л “давхар дээл”-ийг тайлах яриа”, “Үл бөхөх итгэл” зэрэг мэдээ, материалыг онцлон нийтэлсэн байна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй