Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Өргөн барьсан тогтоолын төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. Үүний 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд сонгуулийн зардлын талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, Су.Батболд гишүүн сонгуульд 16 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь хэтэрхий их зардал гаргаж байна гэсэн байр суурьтай байсан.
Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ зардал олон улстай харьцуулахад тийм ч их биш гэсэн тайлбарыг хийсэн. Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгууль дууссаны дараа улсын төсөвт 3.4 тэрбум төгрөг буцаан шилжүүлсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зардлаас хэмнэсэн 4.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан шилжүүлсэн гэлээ. Үүнээс гадна олон улсад сонгуулийн зардалд нэг хүнд дунджаар 9-15 евро зарцуулдаг аж. Харин манай улсын хувьд 16 тэрбум төгрөг гэдэг нь нийт сонгогчдын тоонд харьцуулахад нэг иргэнд 7270 төгрөг буюу 3 еврогийн зардал ногдож байгаа юм. Энэ нь олон улсын дунджаас бага үзүүлэлт гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос хэллээ.
Харин Д.Дэмбэрэл гишүүн сонгуулийн зардлыг анх тавьсан 16 тэрбум төгрөгөөс хасч, илүү нарийн тооцох ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Учир нь их хурлын болон аймаг орон нутгийн сонгуулийг цуг хийж байгаа нь төсөв хэмнэх нэг арга гэж гэдгийг сануулсан. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооноос одоо баталсан байгаа 16 тэрбум төгрөг анх төлөвлөж байснаас нэг тэрбум орчим төгрөгөөр багассан гэсэн тайлбар хийсэн юм.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
ЧУУЛГАН: Сонгуулийн зардал нэг хүнд 7270 төгрөг байна | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.