УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зардлын хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Өргөн барьсан тогтоолын төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар заасан бөгөөд энэ талаар гишүүд байр сууриа хэлж байгаа юм. Тухайлбал, Ё.Отгонбаяр гишүүн сонгуулийг хамтад нь хийх учраас зардлыг 16 тэрбум төгрөгөөс хэмнэх байтал энэ хэвээр нь УИХ-д оруулж ирлээ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ болон аймаг орон нутгийн сонгуулийг хамтад нь хийснээр 2.2 тэрбум орчим төгрөг хэмнэнэ гэлээ. Харин өнгөрөгч 2012 онтой харьцуулахад сонгуулийн насны хүний тоо 192 мянгаар нэмэгдсэн учраас үүнийг дагаад гарах зардал мөн нэмэгдэж байгаа гэлээ. Тухайлбал, сонгуулт өгөх хүний тоо нэмэгдсэн учраас хэсгийн тоо болон сонгуулийн хэсэг дээр ажиллах хүний тоо 5000 орчмоор нэмэгдэж байгаа аж. Түүнчлэн үүнийг дагаад саналын хуудасны тоо гэх мэт хэвлэлийн зардлын тоо нэмэгдэнэ гэв.
Үүнээс гадна зарим гишүүн саналын хуудас хэвлэх, хүргүүлэх ажлын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар асуусан. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн тайлбараар сонгуулийн үед Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны газраас ажлын хэсэг гардаг. Энэ ажлын хэсэг саналын хуудас хэвлэх явцыг хянадаг. Тухайлбал, хэвлэж буй 1000 хуудас тутмаас арвыг нь сонгон авч шалгадаг гэлээ. Түүнчлэн саналын хуудсыг хүргүүлэхэд Тагнуулын ерөнхий газрын мэргэжилтнүүд оролцдог бөгөөд хүргэсний дараа Цагдаагийн байгууллага хамгаалалтад авдаг гэсэн юм.
Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг батлах эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг баталлаа.
ЧУУЛГАН: Сонгуулийн саналын хуудсыг Тагнуулын ерөнхий газраас шалгадаг | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.