
Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтсээс “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаа”-ны туршлага солилцох зөвлөгөөн өнөөдөр дүүргийн 18 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон ЕБС-иудын багш, удирдлагууд оролцож байгаа юм.
Сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болсон хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулахад багш, сургалтын менежер, удирдлага, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах, хэлэлцүүлэг, судалгаа хийх, дидактик шийдэл гаргах зэргээр чанарын шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд өнөөдрийн зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа ажээ.
“Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалал”, “Хүүхэд хөгжил” гэсэн 2 дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг дээрх дэд хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулсан.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:
•Зорилтот бүлгийн 325 хүүхдийг зуны цэцэрлэгт хамруулан бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин ажилласан.
•Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, Сургалтын орчин, хэрэглэгдүүний хангалтыг сайжруулахаар ЕБС-иудад сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг 52, 34, 75 дугаар сургуульд хими, физик, технологийн кабинетийн тоног төхөөрөмжүүд
•Цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдал, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүчилтөрөгчийн коктейлийн аппарат, ариутгалын аппарат худалдан авч, камержуулах ажил
•Иргэдийн дунд төслийн уралдааныг тус тус зохион байгуулаад байна.
Багш нарын туршлага солилцох зөвлөгөөн болж байна | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.