Шууд Chart

Хүүхэн хутагтын малгай, дээл, гутал тэргүүтнийг Дундговь аймгийн музейд заллаа

2016-04-07 14:45:31

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Хүүхэн хутагт О.Тагирваагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээр Дундговь аймгийн төв музейд үзмэрийн булан нээжээ. Энэхүү үзмэрийн буланд олноо Хүүхэн хутагт хэмээн алдаршсан  О.Тагирваагийн дээл, гутал, малгай тэргүүтнээс эхлэн тахиж шүтдэг байсан бурхан, бурханы эд агуурсыг байрлуулсан байна. Үзмэрийн нээлтэд түүний ах дүүс, Үржин шадивлан хийд, Дашгимпэлин хийдийн лам хуваргууд, аймгийн удирдлагууд оролцжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хүүхэн хутагтын малгай, дээл, гутал тэргүүтнийг Дундговь аймгийн музейд заллаа  
Үзсэн: 3375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй