
Шанхайд газрын гадаргаас 100 метрийн гүнд байрлах зочид буудал барих барилгын ажил эхэлсэн байна. Тус барилгыг барих төслийг 2012 онд боловсруулж, баталсан бөгөөд ирэх 2017 онд барилгын ажлыг дуусгана гэж үзэж байгаа ажээ.
Зураг төслөөс харахад барилгын хоёр давхар л газрын гадарга дээр харагдах юм. Харин үлдсэн 17 давхар газрын гүнд байх ажээ.
Мөн барилгын зохион байгуулалтыг хамгийн сүүлийн үеийн хэв загвараар шийдвэрлэж байгаа бөгөөд аялал жуулчлал болоод дэлхийн архитектурын хөгжлийг дээд түвшинд аваачих барилгын тухай дэлхийн хэвлэл мэдээллүүд шуугиж эхэлсэн байна.
Шанхайд газар доорх зочид буудлын барилгын ажил эхэлжээ | ||
Үзсэн: 2755 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.