УИХ-ын гишүүн Г.Уянга болон УИХ-ын дэд дарга Л.Цог нар "Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс гарч буйгаа мэдэгдэж бүлгийн дарга Н.Батцэрэгт албан ёсоор бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарснаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн тул УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан болохыг уншиж танилцууллаа.
Энэхүү албан бичгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор гишүүд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаа юм. Ингэснээр эвслийн бүлэг найман гишүүнтэй үлдэж байна.
ЧУУЛГАН: Эвслийн бүлэг найман гишүүнтэй үлдлээ | ||
Үзсэн: 4331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.