Ургац хураалт, хадлан бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэн 21 аймгийн 81 суманд ҮХААЯ-ны ажлын хэсгийн гишүүд ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Баян-Өлгий аймаг ургац хураалтаа 117 хувиар давуулан биелүүлсэн мэдээ байна. Тус аймгийн хувьд 42 200 тонн хадлан бэлтгэхээс 49 мянган тонныг авсан байна. Харин удаах байранд Булган аймгийнхан 104 хувиар төлөвлөгөөгөө биелүүлжээ. Тодруулбал, Булган аймаг энэ жил 85 мянган тонн хадлан бэлтгэхээс 88 мянган тоннд хүргэжээ. Гуравдугаарт, Хэнтий аймаг 91 хувийн хэрэгжилттэй явж байна. Тэгвэл Дундговь аймаг дөнгөж 1.6 хувийн биелэлттэй яваа бөгөөд 47 300 тонн хадлан хадахаас 750 тонныг л гүйцэтгэсэн байна. Мөн Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийнхан 6-12 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан орон нутагт ажилласны дараа аймгуудад хадлан, тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажлын явц байдал мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд өмнөх долоо хоногоос хадлан бэлтгэл 100 мянган тонноор нэмэгдсэн байна.
Баян-Өлгий аймаг ургац хураалтаар тэргүүлж явна | ||
Үзсэн: 1149 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.