
“Сурагчид минь өдөр бүр, жил ирэх тусам өсч дэвшиж байгаа нь миний амьдралд баяр хөөр авчирдаг” гэж ярьж буй 60 настай эр бол БНХАУ-ын Гуанси мужийн Даяао уулын алслагдсан нэгэн тосгонд гучин жил багшилж буй Ли юм.
Тэрбээр 1977 онд багшийн сургуулиа төгсөөд өөрийн төрөлх тосгондоо ирж, ажилласан байна. Ли 1981 оны дөрөвдүгээр сард хорт могойд хазуулсан бөгөөд эмчилгээ яаралтай хийлгүүлээгүйн улмаас түүний хөл үхжиж эхэлсэн аж. Ингээд тэрбээр хөлөө тайруулахаас өөр сонголтгүй болж 2005 оны наймдугаар сард тайруулжээ.
Түүний ажилладаг бага сургууль гэрээс нь 30 орчим минут явах газарт байрладаг бөгөөд тэрбээр маш их бартаат замыг суга таягтайгаар туулдаг ажээ. Тэрбээр “Борооны улиралд сургууль руугаа явах л хэцүү” гэж ярьсан байна.
Гучин жил тосгонд ажилласан хөгжлийн бэрхшээлтэй багш | ||
Үзсэн: 1969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.