Монголын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөнд багтсан, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УАШТ-нд хот хөдөөгийн 36 байгууллагын 286 тамирчин өрсөлдөж 16 жинд аваргаа тодруулна.
Тэмцээнд 1996 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн тамирчид өрсөлдөж, медальтнууд Олон улсын тэмцээнд явах, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийх боломжтой болох юм. Энэ өдөр эрэгтэйчүүдийн хасах 55, 60, 66, 73 кг жингийн, эмэгтэйчүүдийн хасах 63, 70, 78, нэмэх 78 кг жингийн Залуучуудын Улсын аваргууд тодроно. Харин үлдсэн жингүүдийн барилдаан маргааш болж дууссанаар тэмцээн өндөрлөнө.
2016 оны залуучуудын УАШТ-ий дараагаар манай жүдочид, Ази тивийн АШТ, ДАШТ зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зорино.
Жүдо бөхийн Залуучуудын УАШТ-ий медальтнууд тодорлоо | ||
Үзсэн: 2981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.