Шууд Chart

“Фукушима-1” АЦС-аас их хэмжээний цацраг идэвхт ус алджээ

2013-10-03 09:17:26

Японы “Фукушима-1” АЦС-ын цистернд хадгалж байсан цацраг идэвхт уснаас их хэмжээний ус алдсан байна. Алдсан усны хэмжээг тогтоож чадаагүй бөгөөд Реакторуудыг хөргөсөн усыг хадгалж байсан ус юм уу газар доорхи байгууламжид байсан усны аль нь болох нь тодорхойгүй юм. АЦС-ын оператор ТЕРСО компани текникийн эвдрэлээс ус алдсан байж болохыг үгүйсгээгүй аж. 2011 онд болсон ослоос хойш өнгөрсөн наймдугаар сард “Фукушима-1” АЦС-аас 300 тонн цацраг идэвхт ус алдсаныг мэдсэн юм. 80 сая беккерель литр стронцитой ус хадгалах цистернээс ус алдсан бөгөөд ТЕРСО компани цацраг идэвхт ус далайд цутгасан байж болзошгүйг хэлсэн. Тиймээс Японы Засгийн газар 470 сая ам.долларыг “Фукушима-1” АЦС-ын засварт зарцуулах шийдвэр гаргажээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Фукушима-1” АЦС-аас их хэмжээний цацраг идэвхт ус алджээ  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй