Шууд Chart

Орон нутгийн интернэтийн хурд нэмэгдлээ

2016-04-11 07:42:31

Өнөөдрөөс эхлэн орон нутаг дахь интернэтийн үнэ болон хурд нийслэл хотынхтой ижил болж байна. Өмнө нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаагаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэдэг гэсэн үг. Энэ ялгавартай байдлыг арилгахаар Засгийн газраас шийдвэр гаргасан бөгөөд интернэтийн үйлчилгээний хурд, багтаамжийг хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдүүллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Орон нутгийн интернэтийн хурд нэмэгдлээ  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй