Шууд Chart

Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргахаа болих гэж байна

2016-04-11 13:30:29

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт болон дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.

Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ. Харин МАН-ын бүлгээс уг хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэдгээ хэллээ. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах хэрэггүй гэж үзэж байгаа аж.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Хөдөлмөрийн баатар цолыг хассанаас гадна Ардын жүжигчин цолыг хасч Улсын эрдэнэ гэдэг цол бий болгохоор тусгасан байгаа юм. Түүнчлэн Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд Эрдэнийн очир гэдэг цол бий болгохоор заасан. Энэ мэтчилэн цол тэмдгүүдийг хасч өөрчлөхийг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Үүнээс гадна энэ долоо хоногт чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар хэлэлцэхээр заасан. Уг өөрчлөлтийн цаад утга нь аливаа асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан ч тухайн асуудлыг нь дахин хуульд өөрчлөлт оруулах боломжтой болно. Харин ингэж дахин өөрчилсөн асуудлыг цэц дахин хэлэлцэх ямар ч боломжгүй болно гэж Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага байхаа болино гэж үзэж байгаа аж. Улмаар Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийг  зөрчиж буй асуудал үүснэ гэж үзсэн учраас МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа ажээ. Түүнчлэн отгон чуулганы үед заавал энэ асуудлыг хэлэлцэхээр оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд халдах гэсэн агуулгатай байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргахаа болих гэж байна  
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-11 15:11
Төрийн шагнал тэртэй тэргүй утгаа алдсан огт шагнал өгөхгүй ч байсан болно, ер нь дэлхий, олимп, тивийн аварга, гранпри шагнал гэдэг бол өөрөө өндөр цол, өөрийн хүчээр шударгаар олж авсан том шагнал, үүнийг төр засгаас мөнгөөр үнэлэх нь зөв, харин тэр хоосон тэмдэгээр ер нь яах юм, харин цэргийн хүмүүст бол өөр хэрэг, ямар ч гавьяа байгуулаагүй энэ олон гавьяат, ардын цолтонг үүнээс хойш битгий өг, нэгэнт авчихсан нь 10-20 жилийн дараа дуусана шүүдээ, жишээ нь Бат үүл хэдэн дайсан алсан гэж улсын баатар болсон юм бол гэх мэт гайхмаар утгагүй зүйл олон байна шүүдээ

Бидэнтэй нэгдээрэй