Шууд Chart

Зургаан хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулна

2016-04-11 14:35:54

Өнгөрсөн пүрэв гарагт Цэргийн 032 дугаар ангийн дэргэд байрлах “The salvation army” хүмүүнлэгийн байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол цоорхой  хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийжээ. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс зүрхний ховдол цоорхойтой, яаралтай хагалгаанд орох шаардлагатай ч эцэг, эх нь санхүүгийн боломж тааруу зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулах аж.

“The salvation army” ТББ- ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь жил бүр зүрхний ховдол цоорхой гэх оноштой, зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдээс тодорхой тооны хүүхдийг сонгон хагалгаанд явуулдаг байна. Энэхүү үйл ажиллагаа 2008 оноос эхэлжээ. Өнөөдрийг хүртэл нийт 61 хүүхэд эмчлүүлээд иржээ.

Хүүхдүүдийн мэс заслыг БНСУ-ын Ансан хотын “Данвон” эмнэлэгт хийдэг аж. Тус эмнэлэгийн дарга Ким Бен Ёл “Урд жил эмчилгээнд яваад ирсэн хүүхдүүдээ харахад үнэхээр баяртай байна. Тэд үнэхээр сэргэлэн цовоо харагдахаас гадна их том болжээ. Энэ үйл ажиллагааны хувьд ганц хүүхэд бус тухайн гэр бүл, цаашлаад Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийг хүртэл хамтран ажилласан бүх байгууллагадаа баярлалаа. Манай эмнэлэг цаашдаа ч энэ үйл ажиллагаанд оролцоно” гэлээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Зургаан хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулна  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
81.28.90.xxx [81.28.90.xxx] 2016-04-11 16:13
Tanai.Manai.hoer.ornii.Eh.ursiin.hamtiin.ajilgaa.Uurd.Monhod.orshig.Hoh.tolbot.Hoyor.ulsiin. huuhedduud.Eruul.saruul.orshig.Bayarlalaa.ta.buhend.Suu.shig.setgeltei.ta.bugdiin. AMJILT.AMJILT.

Бидэнтэй нэгдээрэй