![](/uploads/201310/news/thumb/4067b8a13f0562bf4039c190810706f3_x3.jpg)
Монголын уран зургийн галерей 1991 онд Дүрслэх урлагийн музейгээс өрх тусгаарлан, бие даан үйл ажиллагаа явуулах болсон юм.
Үе үеийн шилдэг зураачдын бүтээлийг хадгалж, хамгаалан, олон нийтэд үзүүлж, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг эл байгууллагын сан хөмрөг жил бүр оны шилдэг бүтээлээр баяжиж байдаг. Харин 2013 он хүртэл Монголын уран зургийн галерейн үзмэрүүдээс түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад багтсан нэг ч зураг байгаагүй бол өнгөрсөн зургаадугаар сард шилдэг таван зургийг энэ жагсаалтад бүртгүүлжээ.Үүнд "Марзан" Шаравын 1922 онд зурсан В.И.Лениний хөрөг, Төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэмийн “Талын айл”, Төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, Төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” бүтээлүүд багтсан байна.
![](/uploads/201310/photos/47c46c1fd53170bec0f10f4844dce61a_8386.jpg)
![](/uploads/201310/photos/6dd6da9df7b7d59a1bf53443c6ce65aa_8386.jpg)
![](/uploads/201310/photos/8e84e6c2948da9f1a71c3298e0e9413f_8386.jpg)
![](/uploads/201310/photos/2db6b94d034a26c6198f1669b2763833_8386.jpg)
![](/uploads/201310/photos/58e485996e47149b629d3124a363dc26_8386.jpg)
Шилдэг зургууд хосгүй үнэт зүйлсийн жагсаалтад багтав | ||
Үзсэн: 7471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.