Шууд Chart

Нэмэлтээр 500 цагдаа ирж байгаа гэв

2016-04-11 17:44:51

Яг одоо "Баянгол" зочид буудлын гадаа сэтгүүлч болон иргэд хүлээсэн байдалтай байна. 

Зочид буудлын гадна Зам тээврийн сайд М.Зоригт, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Их аварга Д.Дагвадорж, З.Энхболдын зөвлөх Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар  ирсэн бөгөөд тодорхой ямар нэг мэдээлэлгүйгээр ирж байгаа гэдгээ хэлсээр байгаа юм. Түүнчлэн ирсэн хүмүүс зочид буудлын арын хаалгаар орсоор байна.

Сүүлд Х.Баттулга гишүүний охин, хүү нь ирсэн бөгөөд бусад хүмүүстэй адил ямар нэг мэдээлэл аваагүй байна гэсэн. Харин Херо энтертайнментийн захирал Б.Баатар ирсэн даруйдаа “Одоо нэмэлтээр 500 цагдаа ирж байна гэсэн мэдээлэл авлаа. Хууль зөрчсөн ийм үйлдэл дахин давтагдаж байгаад харамсаж байна” гэлээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Нэмэлтээр 500 цагдаа ирж байгаа гэв  
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй