Шууд Chart

Х.Баттулгыг биш, “Түмэн Хишигтэн” компанийг шалгаж байгаа гэв

2016-04-11 17:50:12

Тусгай албаныхан яг одоо "Баянгол" зочид буудлыг хамгаалалтад аваад байгаа талаарх мэдээллийг бид шуурхай нийтлэн хүргэж байна. Баттай эх сурвалжуудын хэлж буйгаар зочид буудалд тусгай албаны болон цагдаагийн нийлсэн 30 гаруй албан хаагч өрөө бүрийг нэгжиж байгаа аж.  

Бид уг нэгжлэгийн талаар АТГ-аас тодруулахад "Манайхаас ямар нэг байдлаар шалгалт хийгээгүй" гэсэн тайлбар өгсөн.

Харин Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Энэ нэгжлэг Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй” гэсэн тайлбарыг өглөө. Тодруулбал, Сайншандын аж үйлдвэрийн паркийн хэрэгтэй холбогдуулан шалгаж буй “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” гэсэн хоёр компанийн оффис "Баянгол" зочид буудалд байрладаг аж. Харин тэр хоёр компанийг прокурорын зөвшөөрөлтэйгээр ийнхүү Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа ажээ. Ингэхдээ тусгай хүчнийхнээс хамгаалалт хийлгэсэн нь Х.Баттулга гишүүнийг баривчлах гэж буй мэтээр хүмүүст ойлгогдоод байна гэлээ.

Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Х.Баттулгыг биш, “Түмэн Хишигтэн” компанийг шалгаж байгаа гэв  
Үзсэн: 1593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-04-11 18:20
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй