Шууд Chart

Б.Баатархүү: Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй ажиллагаа /Бичлэг/

2016-04-11 18:42:51

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор бид холбогдох байгууллагуудаас тодруулга авч шуурхай нийтлэн хүргэж байгаа. Энэ удаад ЦЕГ-аас болж буй үйл явдалтай холбоотойгоор хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн хэлснээр "Шинэ төмөр зам" төсөл болон "Сайншандын аж үйлдвэрийн парк"-тай холбоотой хэрэгт холбогдуулан “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компанийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийж байгаа аж. Түүнчлэн үзлэгийн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэй, хөндлөнгийн гэрчтэйгээр хийж байгаа гэсэн юм. Мөн нэгжлэгийн үйл ажиллагааг саадгүй явуулах үүднээс цагдаагийн байгууллагын хамгаалалт авсан. Түүнээс биш УИХ-ын гишүүний өрөөг шалгасан, гишүүний бүрэн эрхэд халдсан ямар ч тохиолдол гараагүй гэлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Баатархүү: Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй ажиллагаа /Бичлэг/  
Үзсэн: 1906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй