Х.Баттулга гишүүнийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл өнөөдрийн хамгийн сенсацитай мэдээлэл байлаа. "Баянгол" зочид буудлыг цагдаагийнхан хамгаалалтад авсны дараа УИХ дахь АН-ын бүлгийн даргаас эхлээд УИХ-ын гишүүн Г.Уянга, Зам тээврийн сайд М.Зоригт, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан зэрэг олон улс төрч ирсэн.
Харин олны танил эрхмүүдээс хамгийн түрүүнд ирсэн хүн нь Их аварга Д.Дагвадорж. Тэрбээр “Интернэтээс мэдээлэл аваад л шууд гүйгээд ирлээ. Ямар үйл явдал болж байгаа талаар асууя” хэмээн хөлсөө арчсаар ярьсан.
Өнгөрөгч 2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлах үйл ажиллагаа явагдаж байх үед мөн л хамгийн түрүүнд ирсэн хүн нь Их аварга Д.Дагвадорж. Хэрэгт дуртай, эсвэл сайхан сэтгэлтэйн аль нь болохыг мэдэхгүй ч ямартаа ч улс төрчидтэй холбоотой нэгжлэг, баривчилгааны үед мань хүн хамгийн түрүүнд ирэх бололтой.
Их аварга Д.Дагвадоржийн сайхан сэтгэл үү, эсвэл... | ||
Үзсэн: 2770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.