Шууд Chart

Аварга цусан хиам Гиннесийн амжилтыг эвдлээ

2013-10-03 10:59:33

Испанийн Бургос хотод дэлхийн хамгийн том цусан хиамыг бэлтгэсэн бөгөөд урт нь анх бэлтгэсэн даруйд 187.2 метр урт байсан бол болсон хойноо 17.2 см-ээр агшжээ. Хиамыг бэлтгэхийн тулд тогооч нар туслахуудын хамт 220 метр өлөн, 300 кг махан таташ, 40 литр гахайн цус, 130 кг сонгино, 50 кг будаа, 7 кг амтлагч, 3 кг давс ашигласан байна.
Харин хиамыг чанахын тулд тусгай хайруулын тавган дээр тавьж нэгэн жигд хэмд жигнэхээр болжээ. Хиамыг худалдаж авахыг хүссэн хүмүүс нэг аяга шар айрагны хамт ердөө ганц евро төлж ходоодоо баясгажээ. Эндээс олсон орлогыг орон нутгийн Улаан загалмайн нийгэмлэгт хандивласан байна. Испанийн энэцусан хиам тун удахгүй Гиннесийн амжилтын номд бүртгэгдэх ажээ. Харин өмнөх хамгийн том хиамны рекорд нь 150 метр байжээ
.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Аварга цусан хиам Гиннесийн амжилтыг эвдлээ  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй