
Намар, хаврын улиралд ХХААЯ-наас зохион байгуулдаг "Тариаланчдын улсын зөвлөгөөн" нээлтээ хийлээ. Энэ удаагийн зөвлөгөөнд 420 гаруй тариаланч оролцож байгаа бөгөөд ХХАА-н сайд Р.Бурмаа болоод албаны хүмүүс оролцож байгаа юм.
Зөвлөгөөн "Хаврын тариалалт-Техник технологи" үзэсгэлэнгээр нээлтээ хийсэн бөгөөд тус үзэсгэлэнд тариалалтын хүнд техникүүд болоод ургамал хамгааллын бодис, бордоо, усалгааны тоног төхөөрөмж зэргийг дэлгэн үзүүлснээрээ онцлогтой.
Тариаланчдын улсын зөвлөгөөнийг "Монголын мэдээ" сувгаар өнөөдөр 13:30-аас 18:00 цаг хүртэл шууд дамжуулна.
"Тариаланчдын улсын зөвлөгөөн"-д 420 гаруй тариаланч оролцож байна | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.