
Дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Сонгуулийн жилийн зуд”, “Хээтэй чулууны нутгаар”, “АТГ-ын дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлт хүчээр өгсөн гэв үү”, “Давхар татварын гэрээг ашигтайгаар өөрчлөх, үгүй бол хугацаа нь дуусахад хүчингүй болгох бодлого барьж байгаа”, “Бүсийн хөгжлийн бодлого ба залуучуудын оролцоо” зэрэг мэдээ, материалыг нийтэлсэн байна.
"Зууны мэдээ" сонины энэ өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Я.Содбаатарын “Сонгуулийн хууль зөрчиж байж болзошгүйг хянах хэрэгтэй” гэсэн гарчигтай ярилцлага болон “Дөрвөн жилийн дараа ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр...”, “Н.Энхбаярыг нам, гишүүд, дэмжигчидтэй нь давхар хэлмэгдүүлсэн гэв”, “МоАХ фрак Засгийн газрыг унагах уу?”, “Би хэнхэг” зэрэг мэдээ, сурвалжлагыг онцолжээ.
"Үндэсний шуудан" сонинд “С.Баярцогт: Тариаланчдад энэ долоо хоногоос зээл олгож эхэлнэ”, “Н.Ганболд явж, Б.Билэгт ирэх хувилбар”, “Туулын амь тасрахад түшээд эдлэнтэйгээ үлдэнэ”, “Тогтсон үзэл санааг үл хүлээн зөвшөөрөгч” зэрэг материалыг нийтэлсэн байна.
"Засгийн газрын мэдээ" сонинд “Ченж төлөвлөгөөний золиос”, “Завсарлага авахыг хязгаарлана”, “Санхүүжилтийн асуудал нийтийн тээвэрт дахин гарахгүй”, “Орон сууцны үнэ буурах төлөвтэй байна”, “Хөдөө аж ахуйн салбарт 3000 ажлын байр бий болгоно” зэргийг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.