Шууд Chart

Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 76 хувьтай гарчээ

2016-04-13 10:20:44

Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийн талаар хэлэлцэхээр УИХ-д өргөн барьсан. Үүний дагуу УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн онд нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх чиглэлийн биелэлтийн талаар хэлэлцжээ.

Үндсэн чиглэлийн 91 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 10 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 61 арга хэмжээ, 2 бодлогын баримт бичгээс 16 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 4 арга хэмжээ тусгагджээ. Түүнчлэн үндсэн чиглэлд тусгагдсан таван бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээний биелэлт өнгөрсөн  оны жилийн эцсийн байдлаар 76.1 хувьтай гарсан байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл макро эдийн засгийн бодлого 78 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих шалгууруудын бодлого 62.8 хувь, бүс нутгийн хөдөөг хөгжүүлэх, байгаль орчны бодлого 95.6 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 85.7 хувь, засаглал эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 86.3 хувьтай гарчээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 76 хувьтай гарчээ   
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй