![](/uploads/201310/news/thumb/999a3d94313da98ecc388453d219de6e_x3.jpg)
Хятадын Умард хэсэгт орших Шэньси мужид хэдгэнэд хатгуулсны улмаас 41 хүн амиа алдаж 1600 хүн өвдөн шаналж байна. Одоогоор 206 хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 37 хүний биеийн байдал тун тааруу байгаа аж. Нутгийн эрх баригчдын мэдээлснээр Шэньси мужид энэ жил ер бусын аагим халуун, хуурай цаг агаартай байгаа нь хэдгэнэ ихэсхэд нөлөөлсөн гэнэ. Сүүлийн гурван сарын хугацаанд Анькан, Ханьжун, Шанло хотуудад энэ төрлийн хэдгэнэ хүн рүү дайрах нь нэмэгдэж байгаа аж. Эрх баригчид тус муж руу хортон шавьжтай тэмцэх мэргэжилтнүүдийг илгээсэн байна. Сонирхуулахад Азийн хамгийн том хэдгэнэ /Vespa mandarinia/ нь Хятад, Солонгос, Тайвань, Камбож, Лаос, Тайланд, Вьетнам, Энэтхэг, Непал болон Шри-Ланкт тархан суурьшсан байдгийн зэрэгцээ Японы уулст сүзүмэбачи буюу“болжмор-зөгий” хэмээн нэрлэгддэгээрээ алдартай ажээ. Шавьжны урт нь 55 мм, хатгуур нь 6 мм-т хүрдэг байна.
Хэдгэнэд хатгуулж 41 хүн амиа алджээ | ||
Үзсэн: 1525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.