Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын есөн гишүүн хамтарч Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл өргөн барьсан. Үүний дагуу өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүдийн зүгээс Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад хилийн заагийг Улсын Их Хурал тогтоохгүй Засгийн газар тогтооно. Иймд Засгийн газар хэд хоногийн дотор тогтоох, координатыг тогтооход аль яам санал гаргах асуудлыг хөндсөн юм.
Засгийн газар 60 хоногийн дотор координатыг асуудлыг баталгаажуулах ёстой. Бодит байдалд судалгааны ажлыг олон улсын байгууллага буюу шинжлэх ухааны байгууллагаар хийлгэдэг. Эдгээр байгууллага орон нутагтай хамтарч ажиллан орон нутгаас гаргасан санал санаачилгыг үндэслэн судалгаа гаргаж өгдөг. 2014 онд гаргасан координат Тост, Тосонбумбын нурууны дунд хэсэгт байгаа лицензийн зургийг гаргасан байгаа. Хэрвээ энэ маягаар гаргавал экосистемийн хувьд тэнцвэргүй байдал үүсгэх нөхцөл бүрдэх юм. Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд Засгийн газар хилийн цэсийг тогтоохоор заасан гэсэн хариултыг ажлын хэсгээс өглөө.
Тост, Тосонбумбын нуруунд тусгай хамгаалалтад авах газрын координатыг Засгийн газар тогтооно | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.