![](/uploads/201310/news/thumb/97f309509faefbcba6cc495b255f39c0_x3.jpg)
Дархан-Уул аймгийн хяналтын байгууллагууд улсын байцаагчид оролцсон шалгалтын баг тус аймгийн олон нийтийн үйлчилгээний газруудад шалгалт хийж эхлэв. Шалгалтын бүрэлдэхүүнд аймгийн ОБГ-ын гамшгаас хамгаалах хяналтын тасгийн байцаагч, Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын хяналтын байцаагч, “Дархан-Сэлэнгийн ЦТС” ХХК-ийн хяналтын албаны ахлах инженер зэрэг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид багтжээ. Тус багийнхан Дархан-Уул аймгийн үзвэр, худалдаа үйлчилгээний байгууллагуудад сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудын гүйцэтгэлийг хангуулах, тухайн үед илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 14 хоногийн турш ажиллах юм байна.
Галын аюулгүй байдлын шалгалт хийж эхэллээ | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.