Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Түймэрт “бэлэглэх” газар нутаг тийм их бил үү” , “Улстөрчдийг ухаарахыг үзэх гэж би хэд наслах ёстой вэ”, “Хэнтийн зам хэрэг алга”, “Төрийн хар хүн”, “Н.Ганболд: Тэтгэврээ тогтоолгомоор байна”, “Тариалалтад хэрэгтэй техник технологийн үзэсгэлэн нээгдлээ” зэрэг мэдээ, материалыг нийтэлсэн байна.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт АТГ-ын дарга Н.Ганболдын “Хүний эрхийг 100 хувь хангаагүй гэдгийг би хүлээн зөвшөөрнө”, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.Баянмөнхийн “Фракцгүй АН-ын амин сүнс нь шударга байх явдал” зэрэг ярилцлагууд болон “Төвийг сахих уу, хүчний тэнцвэр үү”, “Увс нуурыг хамгаалах УИХ-ын гишүүд хаачив” зэрэг мэдээ, сурвалжлагыг онцолжээ.
"Үндэсний шуудан" сонинд “Халдашгүй байдлын хэнээ”, “Н.Ганболд: Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх шийдвэр гаргасан”, “Д.Өлзийбаатар: Төрөө унагаж, түмнээ бухимдуулсан гашуун түүх давтагдахад ойрхон байна”, “Валютын ханш богино хугацаанд тогтворжино” зэрэг ярилцлага, сурвалжлагыг нийтэлсэн байна.
"Засгийн газрын мэдээ" сонинд “Сергей Лавров Монголд буулаа”, “Хэдхэн улстөрчийн зөрчил манай намыг задалсан”, “Дэлхийн шилдэг бөхчүүдийн хувь заяа Монголд шийдэгдэнэ”, “Орлогынхоо 70 хувийг хадгалдаг ослын даатгал” зэрэг мэдээ материалыг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.