Шууд Chart

Н.Алтанхуяг: Н.Ганболд хоншоор гаргаж чадаагүй, хонгил нээдэг хүн л болсон

2016-04-14 11:26:36

Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсээр байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд АТГ-ын даргаас асуулт асууж, саналаа хэлж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Н.Ганболд даргаас  МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад Цагдаагийн газрын дарга байсан уу гэдгийг лавласан. Мөн Л.Гансүхтэй хамт нүүрсний хэргээр хоригдож буй гурван залууг одоо яагаад татварын хэргээр шалгаж зовоогоод байгаа юм бэ гэж асуулаа.

АТГ-ын дарга Н.Ганболд  М.Энхболд даргатай хамт ажилласан. Тэр үед хотын цагдаагийн газрын дарга байсан нь үнэн гэв. Мөн Л.Гансүх зөвлөхтэй хамт хоригдож байгаа залуусын талаарх мэдээллийг олон нийтийн өмнө ярих боломжгүй, тусад нь өөрт нь хэлье гэсэн юм.

Үүний дараа Н.Алтанхуяг гишүүн өөрийнхөө саналыг хэлсэн. Тэрбээр “Намайг АН-ын дарга байхад Ерөнхийлөгчийн саналаар Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилж, дэд даргаар нь Б.Хурцыг томилж байсан. Энэ бүх хүн нийлээд өнөө хонгилыг үүсгэсэн. Н.Ганболд даргаа, та хоншоор гаргаж чадаагүй, хонгил нээдэг хүн л болсон. Би таныг өрөвдөж байна. Та хожим дурсамжиндаа бүх үнэнийг бичээрэй. Дараа нь хэнийг тавих гэж таныг чөлөөлж байгаа юм бол. Та хонгилын хаалга нээж хуйвалдаанд оролцохоос залхсан уу, нэг л юм болсон. АТГ бизнесмэнүүдийг алсан. АТГ-ын ажилчид өөрсдөө авлига авдаг. АТГ-ын ажилтан нь өөрөө Ерөнхий сайдын зөвлөх болчихсон байна” гэлээ.

Чуулган үргэлжилж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Алтанхуяг: Н.Ганболд хоншоор гаргаж чадаагүй, хонгил нээдэг хүн л болсон  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2016-04-14 11:41
ЯГ Л ҮНЭН ХЭЛСЭН БАЙНА

Бидэнтэй нэгдээрэй