Шууд Chart

Малчид хүүхдээ 7 настайд нь сургуульд оруулах боломжтой боллоо

2016-04-14 12:26:35

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хуулийн төсөлд өөрчлөгдсөн чухал заалтуудын нэг нь хэрэв малчид хүсвэл хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахгүй байж болох тухай заалт юм.

Хуулийн төслийг өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хөдөө орон нутагт зургаан настай хүүхэд гэрээсээ хол сургуульд сурах нь хэд хэдэн сөрөг талтай гэж үзсэн юм. Тухайлбал, малчид зургаан настай хүүхдээ сургуульд сургахын тулд заавал аав, ээжийнх нь аль нэг нь сумын төвд хүүхдээ харж амьдардаг учир энэ нь гэр бүл салахад ихээхэн нөлөөлж байна гэж үзэж байгаа. Мөн алслагдсан багийн төвийн зургаан настай хүүхэд гэрээсээ хол ганцаараа дотуур байранд байх нь тухайн хүүхдийн сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөөлдөг, мөн хүүхдүүд малаас хөндийрөх, залуу малчдын тоо буурах гэх мэт олон сөрөг үр дагавартай байна гэж үзэж, УИХ-аас энэ асуудлыг дэмжиж байгаа юм.

Хуулийн төсөлд 6 настай хүүхдээ сургуульд оруулах малчин эцэг, эхийн хүсэлтийг сургуулийн зөвлөл хэлэлцэж шийднэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл, малчид хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулах боломжгүй гэвэл тухайн сум, аймгийнхаа сургуулийн зөвлөлд хүсэлт тавьж улмаар сургуулийн зөвлөл нь зөвшөөрвөл хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахгүй байж болох юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Малчид хүүхдээ 7 настайд нь сургуульд оруулах боломжтой боллоо  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-15 15:35
НБA- гэх NBA гэх хоёр үг дуудлагын болоод бичиглэлийн, утгын хол зөрүүтэй шүү. Чамайг Ундаагийн Ярсайхан гэсэн дээ адилхан гэх үү дээ

Бидэнтэй нэгдээрэй