Шууд Chart

Хойд Солонгос цөмийн реактороо ажиллуулж эхэлжээ

2013-10-03 13:50:27

Хойд Солонгос Йонбен дэх цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлжээ.  АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан зургийг үзээд Йонбен төвд плутоны реактор ажиллаж эхэлсэн гэх дүгнэлтэд хүрчээ. Реакторын турбинээс гарах халуун усыг ойролцоох гол руу асгадаг гэдэгт итгэлтэй байгаагаа Жон Хопкинсийн Их сургуулийн хүрээлэнгийн ажилтнууд хэлсэн аж. Өнгөрсөн есдүгээр сард Йонбен дэх цөмийн төв ажиллаж байгаа шинж тэмдгүүдийг зургаас харснаа хүрээлэнгээс мэдэгдсэн юм. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд Лондон хотноо Хойд Солонгосын албаны хүмүүстэй уулзаж, тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар зургаан талын хэлэлцээг шинэчлэх талаар ярилцсан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хойд Солонгос цөмийн реактороо ажиллуулж эхэлжээ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй