Шууд Chart

Өнөөдөр Барак Обама, Мишель Обама нарын хуримласан өдөр

2013-10-03 14:06:29

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Мишель Обама нарын гэрлэсний 20 жилийн ой тохиож байна. Тэд 1992 оны 10 сарын 3-нд Чикаго дахь “Тринити Юнайт” сүмд гэрлэх ёслолоо үйлдэж байжээ. Дэлхийн хамгийн алдартай хосуудын тоонд зүй ёсоор багтах тэд өнөөдөр твиттер дахь цахим хуудаснаа хуримынхаа ойн талаар жиргэж бие биедээ мэнд хүргэжээ.  Ерөнхийлөгч Барак Обама “20 жилийн өмнөх энэ өдөр би миний хамгийн сайн найз, амьдралынхаа цор ганц хайрттайгаа гэрлэсэн юм. Хуримын ойн мэнд хүргэе Мишель” гэсэн бол хатагтай Мишель Обама “Хуримаа хийснийхээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе Барак, өдөр бүр хамгийн сайн хамтаргч, хамгийн сайн найз, хамгийн шилдэг аав байдагт тань баярлалаа. Чамдаа хайртай” гэжээ.

 
 
 
 
 
 

 

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Өнөөдөр Барак Обама, Мишель Обама нарын хуримласан өдөр   
Үзсэн: 2376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.193.xxx [103.11.193.xxx] 2013-10-03 14:33
saihna hosuud

Бидэнтэй нэгдээрэй