Шууд Chart

Дархан-Уул, Орхон, Булган аймгийн чиглэлийн хөдөлгөөнийг түр зогсоожээ

2016-04-15 10:16:15

Өнгөрсөн шөнөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, зарим газраар шуурсан. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул, Орхон, Булган аймгийн хөдөлгөөнийг түр зогсоох чиглэл өгчээ.

Харин бусад газар ямар байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс лавлахад "Хойд чиглэлд Баянчандмань, Баруунхараа сумын нутаг дэвсгэрт замын нөхцөл хүндэрсэн, тээврийн хэрэгслүүд цасанд суусан, зам даваа халтиргаа гулгаа ихтэй байна. Баруун чиглэлд Солонготын даваа хаагдсан, даваа давах боломжгүй байгаа тул өнөө, маргаашдаа онц шаардлагагүй бол хөдөө орон нутгийг зорихгүй байх, цаг агаарын бодит мэдээ мэдээллийг авч шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замд гарахыг анхааруулж байна" гэсэн юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дархан-Уул, Орхон, Булган аймгийн чиглэлийн хөдөлгөөнийг түр зогсоожээ  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй