Он гарсаар улсын хэмжээнд нийт 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 270 өвчтөн хандсаны 216 (80%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 51 (23%) нь хэвтэж, 103 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 356 өвчтөн эмчлүүлж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Үүнээс гадна энэ долоо хоногт улаанбурханаар өвчилж, нас барж буй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа талаарх мэдээллүүд цацагдсан. Энэ мэт мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны мэргэжилтнүүд мэдээлэл хийхээр болжээ.
Улаанбурхан өвчний талаар яамнаас мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.