Шууд Chart

Эстрадын хатан хаан Алла Пугачёва 67 нас хүрлээ

2016-04-15 12:38:16

Алла Борисовна Пугачёва 1949 оны дөрөвдүгээр сарын 15-ны энэ өдөр Москва хотод төржээ. Тэрбээр Ипполитова-Ивановазийн нэрэмжит Москвагийн Улсын Хөгжмийн Сургуулийн хорын удирдаачийн ангийг төгссөн. Түүнийг ЗХУ-ын ардын жүжигчин, Бүх Оросын ардын жүжигчин, ОХУ-ын урлаг, утга зохиолын салбарын төрийн шагналаар шагнаж байжээ. Үүгээр ч зогсохгүй түүнийг  төрсөн өдрөөр нь  "Эх орны төлөө III зэргийн одон"-гоор мялаажээ.

Тэрбээр амьдралынхаа туршид 21 залуутай нэр холбогдож, заримтай нь гэр бүл зохиож явсан юм. Өдгөө тэрбээр Оросын телевиз, театрын залуу "од" Максим Галкинтай хамт амьдарч буй билээ. Тэд 2013 оны есдүгээр сард түрээсийн эхийн тусламжтайгаар ихэр хүү, охинтой болсон билээ. Охиндоо тэд Элизабет буюу Лиза, хүүдээ Гарри гэдэг нэр хайрлажээ.

Алла 2012 онд амьдралынхаа туршид олсон бүх хөрөнгө мөнгөө охин Кристана Орбакайте болон зээ хүү Никита Пресняков хоёрт гэрээслэсэн талаар ТСН мэдээлсэн юм.  

Түүний дуунуудаас монгол сонсогчдын хамгийн сайн мэдэх “Сая сая улаан сарнай” дууны түүх нэгэн зурагчны талаар өгүүлдэг ажээ.

Дашрамд дурдахад, тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би хит дуунуудаа халамцуу үедээ зохиосон байдаг” хэмээн ярьсан байдаг.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эстрадын хатан хаан Алла Пугачёва 67 нас хүрлээ  
Үзсэн: 1682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй