БНХАУ-ын Гүйжоү мужид хоёр сармагчин орон сууцны хорооллын трансформаторын дээр авирч гарсан талаар оршин суугчид аврах ангийнхан болоод орон нутгийн зэрлэг амьтдыг хамгаалах төвд дуудлага өгчээ.
Орон нутгийн зэрлэг амьтдыг хамгаалах төвөөс цахилгаан эрчим хүчний компанийн ажилчдыг дуудан ирүүлж, цахилгааныг таслуулах арга хэмжээ авах үед сармагчин утсаар дамжин явж байхдаа тогонд цохиулан газарт унажээ.
Цахилгаанд цохиулж шоконд орсон сармагчин Мал, амьтны эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд гурван цагийн турш ухаангүй байсан ч сэрсэн байна. Одоо түүнийг эмчилж байна.
Цахилгаанд цохиулсан сармагчныг аварчээ | ||
Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.