![](/uploads/201310/news/thumb/7ed5a12d5c4b48dc164170de87ac891d_x3.jpg)
Монгол улсад шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн хүрээнд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөг аравдугаар сарын 4-ний өдөр Чингисийн талбайд болох бөгөөд нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, их, дээд сургуулиуд болон ММНБИ-ийн үйл ажиллагаа, зорилго чиглэл, нийгэмд хэрэгжүүлж буй үүрэг оролцоог иргэд, аж ахуйн нэгж, хууль тогтоогч нарт таниулах зорилготой аж. Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагууд өөрсдийн үйлчилгээ бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулах, сурталчилах, иргэд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх, нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийг сурталчилах, худалдаалах, богино хугацааны төлбөргүй сургалтуудыг зохион байгуулах, нягтлан бодогч аудитор, санхүүгийн мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах, захиалга авах, санд бүртгэж нөөцөнд авах, мөн сурах бичиг, ном сэтгүүл, гарын авлага, сувинерийн үзэсгэлэн худалаа гаргах, санхүүчдийн музей үзмэрийг олон нийтэд үзүүлэх зэрэг олон арга хэмжээ болох юм байна. Мөн урлаг, спортын тоглолтууд болох аж.
Санхүүгийн нээлттэй өдөрлөг маргааш болно | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.