Шууд Chart

2.27 кг хар тамхи устгалаа

2013-10-03 15:51:22

Өнөөдөр БЗД-ийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Цагдаа, Прокурор, шүүхийн байгууллагын холбогдох албаныхан 2.27 кг хар тамхийг устгах ажлыг зохион байгууллаа. Устгах ажлыг нийтэд эл тод байлгах үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нээлттэй сурвалжлах эрх олгосон юм. Тус хэргийг сануулбал, 2010-2011 оны хооронд хар тамхины бүлэг хэмээн нэрлэгдсэн С.Наранбаатар нарын есөн хүнд холбогдох хэргийн баримтыг илрүүлж, улмаар гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн юм. Диатсиатилморфин буюу героин  нэртэй уг хар тамхийг хэрэгт холбогдогчид монгол улсын хилээр оруулж ирээд ”Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээс БНХАУ-ын Бээжин хотоод дамжин Гуанжу мужид тээвэрлэхийг завдах үед нь илрүүлсэн аж. Гэмт хэрэгтнүүд чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жилийн ял эдлэхээр болсон байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

2.27 кг хар тамхи устгалаа   
Үзсэн: 1772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй