“Нар сарны дор” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 4-нд 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тус үзэсгэлэнд МУЭ-ийн шагналт зураач Ч.Хүрэлбаатар, Г.Лхагвасүрэн болон зураач Б.Очирхуяг, С.Ганболд, Д.Эрдэнэбилэг, Б.Чулуунбат, Д.Пүрэв нарын уран бүтээл дэлгэгдэнэ. Репин,Суриковын академи, УБДС, СУИС-ийг төгссөн эдгээр уран бүтээлчид 1980 оноос уран бүтээлээ идэвхтэй туурвиж үзэгчдэд үнэлэгдэж, танигдсан зураачид юм. Тэд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гадаад, дотооддоо гаргасан төдийгүй, уран бүтээлүүд нь Америк, Англи, Франци, Бельги, Итали, Герман, Швецарь, Солонгос, Япон, Хятад, Тайван, Малайз, Сингапур зэрэг олон орны уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагддаг юм байна. Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болно.
“Нар сарны дор” үзэсгэлэн үнэ төлбөргүй хүрнэ | ||
Үзсэн: 1726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.